Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 8-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 8-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 8-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 24.6-25.8 градус дулаан, бусад сумдад 17.5-24.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Тоорой 36, Халиун 34, Бигэрт 33, Алтайд , Даривт , Хөхморьт, Төгрөг, Тайшир, Жаргаланд 32, Дэлгэрт 30 градус дулаан, бусад сумдад 26-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Цогт, Эрдэнэд 6, Чандманьд 7, Гуулин, Цээлд 8, Бугат , Тонхил , Дэлгэрт 9, Баян-Уул, Тайшир 10 градус дулаан, бусад сумдад 11-17 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 30-36 градус дулаан, бусад нутгаар 22-31 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай 65, Баян-Уул, Халиунд 63, Цээл 62, Дарив 61, Тоорой, Хөхморьт, Дэлгэр , Жаргалан, Тайшир , Шарга, Гуулинд 60 бусад сумдад 53-58 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт 2, Эрдэнэд 4, Чандмань, Есөнбулагт 5, бусад сумдад 6-15 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд ихэнх нутгийг хамарсан ба Чандманьд 16.6, Есөнбулагт 13.8 мм, Төгрөгт 10.3 мм, Эрдэнэ 11.1 мм, Бугатад 6.4 мм, Жаргаланд 6.0 мм, Баян-Уулд 3.4 мм, Халиунд 3.1 мм, Шаргад 2.0 мм, Дэлгэрт 1.3 мм, Цогт 1.2 мм, Гуулин 0.6 мм, Хөхморьт 0.5 мм, Тоорой 0.4 мм, Бигэр, Цээл , Даривт 0.0 мм, , хур тунадас орсон байна. Харин Алтай , Тайширт хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Тонхилд 21 м/с, Алтай 20 м/с, Эрдэнэ , Тоорой , Есөнбулагт 17 м/с, Бигэр, Цогтод 16 м/с, Цээл, Чандмань , Хөхморьтод 14 м/с, Дэлгэр , Дарив , Төгрөг, Баян-Уулд 12 м/с, хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, ихэнх нутгаар цэцэглэлт, Үрийн боловсролт ажиглагдаж байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн 57.9 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Цогт, Эрдэнэ, Чандмань, Шарга сумдын нутгаар хэвийн буюу сайн, 42.1 хувьд буюу Алтай, Бугат, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Тайшир, Халиун, Цээл сумдад дунд, 0.0 хувь буюу муу үнэлгээтэй гарсан газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /